Categories
мэдээ спорт

Монголын хоккейчид эхний ялалтаа байгууллаа

“ASIAN CHALLENGE CUP-2016”-д оролцож байгаа манай хоккейн шигшээ баг эхний учраа Сингапурын баг байлаа. Тэд Сингапурын багийг 11:0-ийн харьцаатайгаар буулган авлаа. Манай тамирчдаас Алтангэрэл 4, Баярсайхан 2, Ган-Очир 2, Мишигсүрэн 2, Шинэбаяр 1 оноо авчээ. Тоглолтын туршид Монголын тамирчид эсрэг багийнхаа хаалга 54 удаа довтолсон бол Сингапурын баг 13 удаа довтолж, өрсөлдөгчөөсөө илт давуу байлаа. Манай тамирчдын дараагийн учраа Арабын Нэгдсэн Эмират улсын баг бөгөөд тоглолт энэ сарын 16-нд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *