Categories
мэдээ спорт

Ө.Чагнаадорж улсын рекордыг шинэчиллээ

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж байна. Энэ удаагийн тэмцээнийг Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир сургалт хөгжлийн төв, Монголын хүндийн өргөлтийн холбоо болон Сүхбаатар аймгийн ЗДТГ, тэргүүтэй дэмжигч байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнд 18 багийн 180 орчим тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг-ын жингийн аваргууд тодорно.

Өнөөдөр эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцомоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа энэхүү тэмцээнд ахиуллаа.

Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Нямзул, 53 кг-д Б.Золбоо нар ОУХМ, Б.Тунгалаг спортын мастер цолны болзлыг биелүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *