Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны бүртгэл 21-нд эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд Буянт-Ухаа 2 хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл явагдах юм байна.

Харин орон нутагт бүртгэлийн өдрүүд ялгаатай бөгөөд Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь “Найрамдал хороолол”-д 85 байранд хийнэ.

“Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэл хийнэ. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хувааж, тус бүрд нь 5-30 хувийн квот олгожээ.

Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна. Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх юм байна.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн хуваарь

Зорилтот бүлгийн ангилал БХБСайдын тушаалаар баталсан “Иргэдийг түрээсийн
орон сууцанд хамруулах журам”-ын хүрээнд түрээсийн орон сууцанд
хамрагдах квот /хувь болон тоогоор/
Бүртгэл болох өдрүүд
Квот % 2 өрөө 39.3 мкв 2 өрөө 49.23 мкв
1 Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан 15% 30 22 2016.03.21-22
2 Залуу гэр бүл /2016.01.01-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр нөхөр/ 20% 40 30 2016.03.23-24
3 Хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч 30% 60 45 2016.03.25, 03.28
4 Төрийн албан хаагч 15% 30 23 2016.03.29
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрх 5% 10 7
5 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй 10% 20 15 2016.03.30
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл 5% 10 8
100% 200 150

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *