Categories
мэдээ нийгэм

Нөгөөдрөөс хүйтэрч, ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Энэ сарын 03-наас 06-ны өдрүүдэд цаг агаар ‪ ‎хүйтэрч замын ихэнх хэсгээр‪ цас орж, салхины хурд 18-20 м/сек хүрч‪ цасан шуурга шуурах, ‪‎зам даваа хаагдаж болзошгүйг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Иймд орон нутгийг зорих жолооч нар цаг агаарын бодит мэдээ мэдээллийг хүлээн авсны дараа замд гарах, дулаан хувцаслах, шатах тослох материалыг нөөцлөх, замын нөхцөлд тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, малчид иргэд шуурганд уруудах, төөрөх, осгох эрсдлээс болгоомжлохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *