Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдал хангаагүй тохиолдолд МХЕГ-аас хурдан морины уралдааныг хориглоно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар харьяа хэлтэс, албан хаагчидтайгаа цахим хурал хийжээ. Энэ үеэр тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглохоо мэдэгджээ. Тэрээр “Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох нь зүйтэй” гэжээ. Түүнчлэн хурдан морины уралдаан зохион байгуулах аймгийн комисст улсын байцаагч нараа оруулж, бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнуудад зөвлөмж хүргүүлж, байнгын хяналт тавихыг үүрэг болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *