Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан хойшиллоо

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан хэдий ч УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга нар ирээгүй улмаас хойшиллоо. Уг хуралдаанаар ээлжит бус чуулганы гацааг тайлах асуудлаар зөвшилцөхийг зорьж байгаа юм.

Чуулганы ирц бүрдвэл ээлжит бус чуулганы нээлтийг хийн байнгын хороо, чуулганаа үргэлжлүүлэн хуралдуулах боложтой. Гэвч ирц бүрдэх нөхцөл байдал үүсэхгүй байгаа аж. УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь 35 суудалтай, үүн дээр ИЗНН-ын хоёр гишүүн нэмэгдсэнээр нийтдээ 37 болж буй юм байна. Гэтэл ээлжит бус чуулганы нээлтийг хийхэд 39 гишүүн оролцож байж хууль ёсны хүчин төгөлдөр болох юм. УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, бие даагч гишүүд мөн нэг тал болон ирцээр бойкот хийж буй нь ээлжит бус чуулганы нээлтийг ийнхүү хоёр дахь өдөр нь гацаах нөхцөл байдал үүсгээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *