Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө орлогын мэдүүлгийг цагаан сараар ч авна

Жил бүрийн нэгүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх хуультай. Авлигатай тэмцэх газар уг ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц байдал 91.2 хувьтай байгаа аж. Тодруулбал, нийт 40031 хүн мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэхээр байгаа. Энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 270 албан тушаалтан байна. Өчигдрийн байдлаар тэдгээрийн 171 нь мэдүүлгээ бүртгүүлжээ. Эдгээрээс 47 нь УИХ-ын гишүүн байгаа аж. Хуулийн хугацааг сунгах боломжгүй. Тиймээс сар шинийн өдрүүдэд тусгай хуваарийн дагуу ажиллах юм байна. АТГ-ын зарим албан хаагчид 6, 7, 13, 14-ний бямба, ням гаригт ажиллах аж. Мөн цахим бүрдүүлэлтийн www.meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *