Categories
мэдээ нийгэм

Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагын маргааныг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэв

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо /МСБХ/-ны удирдлага зохион байгуулалтын талаар маргаануудад өнгөрсөн гурван жилийн хугацаанд үргэлжилж шат, шатны шүүхээр хэлэлцсэний эцэст Улсын Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж, сагсан бөмбөгчид нэг зүгт харан спортоо хөгжүүлэх боломжийг олголоо.

Өнгөрсөн хугацаанд хуулийн хүрээнд болсон үйл явдлууд болон Дээд шүүх хэрхэн шийдвэрлэснийг сагсан бөмбөг сонирхогч та бүхэнд хүргэе.

2005 онд МСБХ нь Бүх гишүүдийн хурлаа хийж хурлаар холбооны Ерөнхийлөгчөөр тэр үеийн Хууль зүйн сайд, УИХ гишүүн Ц. Мөнх-Оргилыг, Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчдээр нийгэмд нөлөө бүхий 13 хүнийг сонгон баталж дөрвөн жил тутам хуралдан шинэ Ерөнхийлөгч, Тэргүүлэгчид, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохоор дүрмэндээ заажээ.

Гэвч дүрмийн дагуу дөрвөн жил тутам хуралдах хурал зохион байгуулагдах сонгуульт хугацааг хоёр удаа буюу найман жилийг үдэж 2013 онтой золгосон.

Энэ хугацаанд холбооны удирдлагыг найз, нөхөрлөл, ашиг сонирхлын хүрээнд наймаалцаж, тамга тэмдгийг дураараа дамжуулан удирдлага солигдсоор сагсан бөмбөгийн хөгжүүлэх зорилго нь алдагдаж, үйл ажиллагаа нь доголдолд орж их хэмжээний өртэй болсон.Тамирчид, багш дасгалжуулагчид, зүтгэлтнүүдийн тэвчээр алдагдаж албан хүчээр шахуу 2013 оны 02 сарын 01-ны өдөр МСБХ-ны Ээлжит бус чуулганыг хийж уг хурлаар МСБХ-ны Ерөнхийлөгчөөр “Хасын” Ч. Ганхуягийг томилсон. Ерөнхийлөгч Ч. Ганхуяг шинэ ажлаа аван ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж эхлэх гэсэн боловч нэгэн хүндрэл гарч ирсэн нь холбооны данс улайсан, их хэмжээний буюу 200 гаруй сая төгрөгний өртэй нь батлагдсан.Өр нэхсэн Шүүхийн шийдвэрүүд ар араасаа түүний нэр дээр ирж холбооны өр нэхэгдэн, ажлын байрыг нь хүртэл битүүмжлэх дээрээ тулсан. Өмнөх удирдлагуудын буруу менежмент, амин хувьдаа ашигласнаас үүссэн энэхүү өрийг түүний хамт шинээр Тэргүүлэгчээр сонгогдсон гишүүд хамтран төлөхөөс эрс зайлсхийсэн. Өөрийн хувийн бизнесээс өрийг барагдуулах боломжгүй, хүсэлгүй байсан тул Ч.Ганхуяг. Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбооны 2013 оны хурлаар сонгогдсон шинэ Ерөнхийлөгч, Тэргүүлэгчид, шинэчилсэн дүрмийг бүртгүүлээгүй хаясан. Өмнөх бүртгэл буюу 2005 оны Ц. Мөнх-Оргил, 13 хүний нэр бүхий Тэргүүлэгчдийн нэрс бүхий удирдлага, хуучин дүрмийг нь хүчин төгөлдөрөөр орхисон гэсэн үг. Өөрт хамааралгүй өрний асуудал хурцаар тавигдсан тавигдсан тул энэхүү байдлаас гарахын тулд МСБХ-ны ээлжит бус чуулганыг нэг жилийн дараа буюу 2014 оны 03 сарын 23-ны өдөр зарлан хуралдуулсан.

Гэвч энэ хурал нь МУ-ын Төрийн бус байгууллагын тухай хуулийг зөрчсөн нь нотлогдож шүүх хүчингүйд тооцон шинэ хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гаргасан.

Шинээр холбооны дүрмийн дагуу, хууль ёсны Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх бүхий хуулийн этгээд нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт 2013 онд сонгогдсон Ч. Ганхуяг биш 2005 онд томилогдсон Ц. Мөнх-Оргил байгааг 2014 оны 05 сарын 09-ны өдрийн энэхүү лавлагаанаас /Хавсралт 1/харж болно.

Хавсралт 1

Иймд МСБХ-ны Тэргүүлэгч, Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд нэг насны амьдралаа зориулан залуу насандаа шилдэг тамирчин байж улмаар дасгалжуулагчийн албанд шилжин Монгол Улсын нэрийг Олон улсад гаргасан олон шилдэг шавийг бэлтгэн гаргасан, Сагсан бөмбөгийн спортын анхны Гавьяат дасгалуулагч Ц. Цэвэрбал, дасгалжуулагч Б. Дамба тэргүүтэй зүтгэлтнүүд МСБХ-гзогсонги байдлаас гаргаж үйл ажиллагааг идэвхжүүлэх, хууль ёсны удирдлагатай болгох, Монгол Улсын Үндэсний шигшээ баг 2015 оны Азийн аваргыг өнжиж Олон Улсын тавцанд өрсөлдөж чадахгүйг байгааг эсэргүүцэн, эрх ашгийг хангахын шаардан, цаашид ч ОУ-ын түвшинд өрсөлдөх боломжгүй болох эрсдэлээс тамирчдаа хамгаалахаар шүүхэд гомдол гаргасан.

Нэгэнт МСБХ-ны Ээлжит бус чуулганы зарлан хуралдуулан, шинэ удирдлага, холбооны дүрмийг батлах ёстой хэмээн шүүхийн шийдвэр гарсныг үндэслэн Улсын бүртгэлийн газрын хууль ёсны бүртгэлээр МСБХ-ны Ерөнхийлөгчөөр Ц. Мөнх-Оргил одоог хүртэл байгаа тул иргэн Ц. Мөнх-Оргилд МСБХ-ны Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан.

Гурван шатны шүүхээр явсны эцэст Монгол Улсын Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргасан. Хавсралт 2 болон 3-ийг харан дүгнэвэл МСБХ-ны хурлыг “хэн зарлан хуралдуулах вэ” гэдэг дээр л маргажээ.

Улсын Дээд шүүх МСБХ нь 2005 оны 01сарын 02-ныөдрийн хурлаар батлагдсан дүрмээс хойш өөр бүртгэл хийгдээгүй, Хуулийн этгээд нь хууль, “дүрэмд” заасны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой дурьдаад 2005 оны 01 сарын 02-ны өдрийн хурлаар батлагдсан МСБХ-ны дүрмийн заалтыг үндсэлсэн байна.

Энэ нь 2005 оны 01 сарын 02-ны өдрийн хурлаар батлагдсан МСБХ-ны дүрэм хүчин төгөлдөр байгааг нотолжээ.

Хавсралт 4-өөс харвал Монгол Улсын Дээд шүүх 2005 оны 01 сарын 02 ны өдрийн хурлаар батлагдсан дүрмийн 3.2 дахь заалт “Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна”,

3.3 “Холбооны бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжилт бус байна”

3.5 дахь заалт “Холбооны бүх гишүүдийн 3/1 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр Ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж болно” гэсэн заалтыг үндэслэн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах эрх Ерөнхийлөгчөөс гадна өөр 2 субьект /Тэргүүлэгчид, гишүүд/ байгаа тул нэхэмжлэл гаргагчдын МСБХ-ын Ээлжит бус чуулганы зарлан хуралдуулахыг Ерөнхийлөгч Ц. Мөнх-Оргилд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож бусад 2 субьект хурлыг зарлан хуралдуулах эрхтэйг баталгаажуулжээ.

Дээд шүүхийн баримтлан шийдвэрээ гаргасан МСБХ-ны 2005 оны 01 сарын 02-ны өдрийн дүрмээр дараах Тэргүүлэгчид хамт хүчин төгөлдөр байна. /Хавсралт 5/

Үүнд нэхэмжлэл гаргагч МУГД Ц. Цэвэрбал, Б. Дамба нар холбооны Тэргүүлэгчид бол Р. Цэвэгмэд, ОУХМ Б. Болормаа нар холбооны гишүүд байна.

Хавсралт 5

Дээд шүүхийн шийдвэрийн дагуу дээрх МСБХ-ны Тэргүүлэгчид дараах шийдвэрийг гаргажээ.

Ийм учир Монгол Улсын Дээд шүүх удтал хүлээгдэн, сагсан бөмбөг сонирхогчид, тамирчдын хүлээлтийг эцэслэн шийдвэрлэснийг МСБХ-ны Тэргүүлэгчид 2016 оны 02 сарын 06-ны өдөр Бүх гишүүдийн хуралд зарлан хуралдуулах хуулийн дагуу хүчин төгөлдөр шийдвэр гаргажээ.

Хэрэв МСБХ удирдлага зохион байгуулалтаа шийдвэрлэхгүй бол 2015 онд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцож чадалгүй өнгөрч бэлтгэл сургуулилтаа хөлс, хүчээ зарцуулан ид ирэн дээрээ байгаа шигшээ багийн тамирчид хохирсон.

Цаашид ч мөн Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож чадахгүй болох хамгийн том АЮУЛ ТУЛГАРААД байгаа тул амжилтынхаа ид үе дээрээ явж буй тамирчид, дасгалжуулагчид Бүх гишүүдийн хурлыг бүх талаар дэмжиж байна.

МСБХ-ны Бүх гишүүдийн хуралд сагсан бөмбөгийн бүх талын төлөлөгчид болох ахмадууд, Үндэсний шигшээ багийн тамирчид, Үндэсний эмэгтэй багийн тамирчид, дээд лигийн багийн тамирчид, сонирхогчдын багуудын төлөөлөгчид, багш, дасгалжуулагч зүтгэлтнүүд, хөдөө орон нутгийн төлөөлөл, шүүгчид гээд Сагсан бөмбөг хэмээх Их гэр бүлийнхэн бүгд оролцон хуралдаж шинэ удирдлагаа томилох боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *