Categories
мэдээ спорт

Улсын харцага Ө.Даваабаатар түрүүллээ

Монгол Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан болж өндөрлөлөө. Уг барилдаанд Монгол Улсын харцага Ө.Даваабаатар түрүүлж, Монгол Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Улсын арслан Э.Оюунболд, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар үлджээ. Тус барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд анхны барилдаанд улсын харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байжээ. Өнгөрсөн жил ес дэх удаагийн барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэж байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *