“Эко констракшн”-ы “King tower” хотхоны барилга дээрээс төмөр унаж, хүн гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “King tower” хотхоны барилгын өргөгч кранаас дамнуурга унаж, ажилтан Э-ийн нурууг гэмтээсэн байна. Ослын газар цагдаагийн алба хаагчид очиход хохирогч Э дамнуургад нуруу хэсгээрээ хавчуулагдсан байжээ. Тэрээр тус барилга дээр арматурын ажил хийдэг нэгэн аж. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгаж байгаа юм байна.