Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар зургаан чоно агнажээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хууль бус ан агнуурын тухай мэдээлэл хийлээ.

Тодруулбал, НМХГ-аас он гарсаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь худалдан борлуулах зорилгоор зохихэрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр зургаан чоно агнасан байсныг илрүүлжээ.

Түүний нийслэлд оруулж ирсэн гурван ширхэг эр, гурван ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанаас илрүүлэн хураан авсан бөгөөд 6,900,000 төгрөгийн нөхөн төлбөр тооцсон байна.

Энэ үеэр НМХГ-ын БОГУУХХ-ийн дарга Д.Бат-Өлзий Монгол Улсын “Амьтны тухай” хуульд зааснаар нэн ховор болон ховор амьтнаас бусад төрлийн ан амьтдыг иргэд ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эрхийн бичгийн дагуу агнах ёстой. Харин ховор амьтдын жагсаалтад орсон ан амьтдыг тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн тусгай зориулалтаар агнаж барьж болно.

Нэн ховор ан амьтдыг агнахыг барихыг хуулиар хориглосонбайдаг бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу эрдэм шинжилгээний зориулалтаар агнахыг зөвшөөрдөг юм хэмээн ярив.

Хуульд зааснаар нэг ширхэг чононд 120 мянган төгрөгийн төлбөр төлж агнах эрхийг авдаг байна. Тэгвэл зургаан чоно агнасан этгээдүүд зохих зөвшөөрөл аваагүйгээс ийнхүү хариуцлага хүлээж байна.

Өнгөрсөн оны хувьд хууль бус ан хийсэн 34 тохиолдол илэрсэн тухай мэргэжилтнүүд онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *