Categories
мэдээ нийгэм

Northern Railways компани Эрдэнэт-Овоот чиглэлд төмөр зам тавихаар болжээ

“Aspire Mining” компани Монгол улсад төмөр замын холболтын цэг тавих болон шугам зам тавих сүүлийн зөвшөөрлийг авсан талаар www.worldcoal.com мэдээлжээ.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газраас тус компанийн охин компани болох “Northern Railways”-тэй Эрдэнэт- Овоот чиглэлд төмөр зам тавих тухай гэрээ хийгээд байсан юм. Уг гэрээг хийснээр” Aspire Mining” компанийн эзэмшиж буй Овоотын нүүрсний ордыг Монголын гол төмөр замтай холбох аж. Гэрээний хугацаа гучин жил ба урьдчилсан байдлаар 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гараад байгаа юм. “Northern Railways” нь өөрийн хамтран ажиллаж буй China Railways-тай хамтран хөрөнгө оруулалт татахад зориулсан ТЭЗҮ-ийг хийх юм. Мөн Овоотын коксжих нүүрсний ордоос эхний ээлжинд жилд 5 сая тн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд цаашид 10 сая тн болгож нэмэгдүүлэх аж. Ордын ашиглах хугацааг 21 жил гэж тооцжээ.

Уг мэдээлэл олон нийтэд цацагдсанаар хувьцааны ханш 12.5 хувиар өсөөд байгаа тухай Лондоны хэвлэл мэдээллээр цацагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *