Categories
мэдээ нийгэм

УЕПГ-аас хэргийг шуурхай илрүүлэх чиглэл өгчээ

Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байгаа. Мөн талийгаачийг өнгөрсөн оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хоёр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харъяаллыг тус тус тогтоож, хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байгаа талаар Ерөнхий прокорурын газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *