Categories
мэдээ нийгэм

Бага ангийн багш зургаан настай хүүхдийг халуун будаагаар түлжээ

Өнгөрсөн оны сүүлээр Дундговь аймгийн цэцэрлэгийн багш хүүхдийг балмадаар зодож буй бичлэг олныг сэртхийлгэсэн. Тухайн хэргийн шуугиан намжаагүй байхад дахин нэг багш хүүхдийг түлж гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Булган аймгийн Рашаант сумын дунд сургуулийн бага ангийн багш сурагчаа халуун будаагаар түлж, гэмтээжээ. Тус сургуулийн бага ангийн багш “Үдийн цай” өгөх үеэрээ сурагчаа “Аягагүй ирлээ” хэмээн загнаж, улмаар халуун будаа алган дээр нь хийж өгсөн байна. Зургаан настай нэгдүгээр ангийн сурагч багшдаа загнуулж, айсандаа халуун будааг асгахгүйг хичээж удаан барьсны улмаас гараа гүн түлжээ. Түүнээс хойш хүү сэтгэл санааны цочролд орж, татаж унадаг болсон байна. Сурагчаа түлж гэмтээсэн багшийн асуудлыг тус аймгийн Боловсролын газар тавьснаар ажлаас нь халж арга хэмжээ авчээ. Эл хэргийг Булган аймгийн цагдаагийн байгууллага шалгаж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *