Дижитал контентын үйлчилгээ үзүүлэгч томоохон компанийн нэг болох Netflix үйлчилгээний хамрах хүрээгээ тэлж, бараг дэлхий дахинаа хүргэж эхэлж буй тухайгаа CES 2016 үзэсгэлэнгийн үеэр мэдэгдлээ.
Тус фирм шинээр 130 улсад үйлчилгээгээ хүргэхээр болж байгаагийн дотор Монгол Улс ч багтжээ.
Харин өмнөд хөрш БНХАУ-д үйлчилгээгээ нэвтрүүлэхээр тус улсын Засгийн газартай яриа хэлэлцээ хийж байгаа ч багагүй цаг хугацаа орох бололтой байгаа гэнэ. Энэ тухай “Хятад бол маш том зах зээл. Тэрбум хятад хүн бидний контентыг үзэхэд бэлэн байна” хэмээжээ.