МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлаар сэтгүүлч Ц.Мөнхтөрийг, дэд захирлаар Д.Энхтуяаг томилжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас МҮОНТ хоёр сувагтай болж өргөжсөн бөгөөд үндэсний агуулга, нэвтрүүлгээр дагнах Үндэсний ТВ-1 суваг, MNB.MN сайт, ММ агентлаг, радиогийн “Хурд” агентлагийг нэгтгэн “Монголын мэдээ” суваг буюу Үндэсний ТВ-2 суваг болгох шийдвэрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дэмжсэн. Ингэснээр бүтэц, зохион байгуулалтын ажлаа хийж, бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн юм.