Хятадын засгийн газрын батлахаар зэхэж буй терроризмын эсрэг хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн эрхийг хязгаарласан талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Хятадын терроризмын эсрэг хуульд террорист халдлагын талаар хэвлэл болон цахим хэлбэрээр дэлгэрэнгүй мэдээлэхийг хязгаарласан заалт багтсан аж. Хэвлэл мэдээлэлд террорист халдлага үйлдэгч болон барьцааны хүмүүсийн талаар мэдээллэх болвол заавал холбогдох албаны хүнээс зөвшөөрөл авахыг хуульд заажээ. Хуулийг энэ арванхоёрдугаар сарын сүүлээр хэлэлцүүлэн батлахаар зэхэж байгаа гэнэ.
Бээжингийн эрх баригчид Шинжаан-Уйгурын автономит бүс нутаг дахь зэвсэгт дайчид болон салан тусгаарлагчдын үйл ажиллагаа идэвхэжсэний эсрэг терроризмын эсрэг хуулийг батлахаар болжээ. Шинжаан дахь уйгуруудын бослого, тэмцлийн улмаас өнгөрсөн хэлэн жилд олон зуун хүн амь үрэгдсэн юм. Хятадын албаныхан Шинжааны бослого, тэмцэлд исламын зэвсэгт дайчдыг буруутгадаг байна.