Categories
мэдээ нийгэм

ХАА-н салбарын экспортын бүтээгдэхүүнд татаас авахгүй

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 162 орон хөдөө аж ахуйн салбар дахь экспортын бараа бүтээгдэхүүнд татаас олгохоо зогсоохоор тохиролцлоо. Энэ тохиролцооны хүрээнд хөгжингүй орнууд нэн даруй, харин хөгжиж байгаа орнууд 2018 оноос тус салбарынхны экспортын бүтээгдэхүүнд олгох тусламж дэмжлэгээ бүрэн зогсоох үүрэг хүлээсэн байна. Дэлхийн худалдааны байгууллага энэ тохиролцоог байгуулагдсан цагаас нь хойш гарсан хамгийн том ололт амжилтаар нэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Кенийн нийслэл Найробид зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтаар энэ шийдвэрт хүрсэн байна. Харин олон улсын худалдаан дахь татварын болон татварын бус бусад хориг саадыг арилгах талаар энэ уулзалтаас төдийлөн тоймтой шийд гарсангүй. Хөдөө аж ахуйн салбарын экспортын бүтээгдэхүүнд олгох санхүүгийн дэмжлэгийг зогсоосноор буурай орнуудын аж ахуй эрхлэгчид олон улсын зах зээлд өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *