Categories
мэдээ спорт

Чөлөөтийн эмэгтэй багуудын халз барилдаан болно

Спортын төв ордонд өнөөдөр 09:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэй багуудын анхдугаар халз барилдаан болох гэж байна.

Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа эмэгтэй багуудын халз барилдаанд түрүүлсэн баг 10 сая төгрөгийн эзэн болно. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп тив дэлхийн медальтай тамирчдын төлөөлөл оролцохоороо онцлогтой аж.

Эмэгтэй багуудын анхдугаар барилдаанд “Хилчин”, “Алдар” спорт хороо, “Хасу мегастар”, “Цастын барс” клуб, Арслан Налайхын нэгдмэл баг, охидын академийн багууд хүч сорин өрсөлдөхөөр болжээ. Энэхүү тэмцээнийг Монголын Чөлөөт бөхийн холбоо болон “Арж Капитал” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Дашрамд дуулгахад, МЧБХ-ний эмэгтэй шигшээ багийн тамирчид 2013 онд эх нутагтаа зохиогдсон дэлхийн цомын тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бол, энэ онд ОХУ-ын Санктпетербург хотод болсон тэмцээнээс хүрэл медалийг хүртэж багийн амжилтаар дээгүүр яваа юм. Тиймээс анх удаагаа зохион байгуулагдаж байгаа эмэгтэй шигшээ багуудын халз барилдааны гол зорилго нь түүхэндээ дэлхийн цомоос авч байгаагүй алтан медалийг эх орондоо авчрах,тамирчдын нэгдмэл байдлыг сайжруулахад оршиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *