Categories
мэдээ нийгэм

“Шинэ хөдөлгөөн” байгуулагджээ

“Иргэдийн сонордуулга” гэсэн цаасыг хотын төв гудамжуудаар нааж, нийслэлийн иргэдэд тарааж байна. “Шинэ хөдөлгөөн” байгуулагдаж, энэхүү цаасыг тарааж байгаа аж. Уг сонордуулгад арилжааны банкууд орон сууцны 8 хувийн зээлийг зогсоосон, хашааны газраараа хоршсон айлууд зээл авах боломжгүй болгосон шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасныг эсэргүүцэж байгааг дурьджээ.

Мөн “Орон сууцны зээлийг эргэн төлөгдөх баталгаагүй, хариуцах эзэнгүй болгосон. Аливаа үл хөдлөх хөрөнгө “зээлжих зэрэглэлтэй” байж үнэ цэнтэй болж, эдийн засгийн эргэлтэд ордог. Гэтэл энэ “зээлжих зэрэглэл”-ийг үгүй болголоо. Үүнээс гадна хашааны газраараа хоршсон айлууд газраа барьцаалан банкнаас зээл авч хаус, хотхон босгоё, барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины орон сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүллийг Үндсэн хуулийн цэцийнхэн цэг тавьчихлаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *