Categories
мэдээ улс-төр

С.Дэмбэрэл нарын гишүүд эдийн засгийн нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлнэ

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Р.Амаржаргал, А.Бакей, Ц.Баярсайхан нар хамтран “Эдийн засгийн мэдээллийн цаг”-тай болж байгаагаа дуулгав. Тэд 14 хоногт нэг удаа хэвлэлийн бага хурал хийж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэх юм байна.

Тодруулбал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхайн салбарын талаарх мэдээлэл гэхээсээ илүүтэй эдийн засагт гарч буй өөрчлөлт, ялангуяа хүмүүсийн амьдрал, өрх, гэр бүлд эдийн засгийн нөлөө хэрхэн тусч байгаа асуудлыг онцлон авч үзэх ажээ.

Мөн тэрээр дээрх гишүүдтэй хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлж үзсэний үндсэн дээр одоогийн төр, засгаас 2016 оны эхний хагас жилд багтаан нэн даруй авч хэрэгжүүлэх зарим санал, санаачлагуудыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг хүссэн саналыг УИХ, Засгийн газарт хавсралтаар хүргүүлсэн гэдгийг дуулгаж, уг саналын талаар танилцуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *