Categories
мэдээ нийгэм

Иргэдэд 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээл олгохоор санамж бичиг байгууллаа

Иргэдэд 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох Санамж бичигт Барилга, хот байгуулалтын яам болон Голомт банк гарын үсэг зурав.

Орон сууц худалдан авах хүсэлтэй иргэд урьдчилгаа 30 хувь төлж, 8 хувийн хүүтэй зээл авдаг байсныг Засгийн газар өөрчилж, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох тогтоол баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор БХБЯ, Голомт банк хооронд Санамж бичиг байгуулах болсон талаар БХБЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Батболд мэдээллээ.

Тэрбээр, Улсын хэмжээнд нийт 17 мянга 700 айлын орон сууц борлуулагдаагүй байна. Иргэд орон сууц авах хүсэлтэй байгаа ч санхүүгийн боломжгүйн улмаас худалдан авалт хийж чадахгүй байна. Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргаснаар арилжааны банкууд ипотекийн зээл олгохоо түр зогсоогоод байгаа.

Харин өнөөдөр Голомт банктай хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үл хамааран иргэдэд 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн хүүтэй зээл олгох юм. 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргана. Иргэд өмнө нь ипотекийн зээл авахдаа банканд өгдөг байсан материалаа бүрдүүлж өгөхөд л хангалттай” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *