Categories
мэдээ улс-төр

Нам, эвслийн бүлгүүд Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Б” танхимд эхэлсэн байна.

Бүлгүүд энэ өдөр Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад дээрх хуулийг энэ долоо хоногт багтаан батлахаар төлөвлөж, хуралдааны хуваарь гаргасан юм.

УИХ-д Сонгуулийн нэр бүхий гурван хуулийн төсөл өргөн баригдсан бөгөөд тэдгээрийг нэгтгэнэ. Ингэхдээ томоохон шинэчлэл хийхгүй, нэмэлт өөрчлөлт хийх замаар Сонгуулийн хуулиа тордох чиг барьж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус мэдээлэл хийх юм байна. Мөн Сонгуулийн хуулиудыг хэлэлцэнэ. Түүнээс ямар заалтыг нь авах, ямар заалтыг нь хуульд тусгахгүй байх тухайгаа нэг бүрчлэн ярилцах тухай эх сурвалж мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *