Categories
мэдээ спорт

Ширээний теннисний сонирхогчдын лиг болж байна

Монголын ширээний теннисний лигийн X тэмцээний хүрээнд “Шинэ эргэлт” клубийн санаачлагаар сонирхогчдын лигийн тэмцээн энэ сарын 18-20-ны өдрүүдэд “Оч” клубт болж байна. Тэмцээнд эрэгтэй 46, эмэгтэй 16 тамирчин өрсөлдөж байгаагаас өнөөдөр эрэгтэй 2-р тойргийн тоглолт болно. Харин тэмцээний эрэгтэй, эмэгтэй шигшээ тоглолтууд ням гаригт болж, аваргууд тодорно.

Тэмцээний хуваарь:

  • XII.18-нд 18:00-21:00 хэсгийн 2 тойрог /эрэгтэй/
  • XII.19 нд 12:30-16:00 хэсгийн 2 тойрог /эмэгтэй/
  • XII.19 нд 16:00-19:00 хэсэгтээ 3,4 ба 5,6 байр эзэлсэн эрэгтэй тамирчид 17-32, 33-46 байрны төлөө тоглоно.
  • XII.19 нд 16:00-19:00 хэсэгтээ 5-8 байр эзэлсэн эмэгтэй тамирчид 9-16 байрны төлөө тоглоно.
  • XII.20 нд 09:00-14:00 Шигшээ тоглолтууд /эрэгтэй, эмэгтэй/ тус тус тоглох хуваарьтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *