Categories
мэдээ нийгэм

Машинаас хулгай хийж байгаад баригдав

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирддагын төвд уржигдар гэмт хэргийн шинжтэй 90 дуудлага ирсний 58 нь хулгайнх байв. Тэгвэл хулгайн үйлдлийн ихэнх нь автомашинаас эд зүйлс тоносон хэрэг байлаа.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 25 настай Ц бусадтай бүлэглэн, Баянгол дүүргийн XII хорооны 24 дүгээр байрны гадаа байсан “Тоёота премио” маркийн автомашины салхины шилийг хагалж, хонь, ямааны гулууз мах хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Мөн тус дүүргийн IV хорооны 13 дугаар байрны гаднах зогсоолд байсан ‘Тоёота приус” маркийн автомашины дулаан хучлагыг оршин суух тодорхой хаяггүй, 42 настай эрэгтэй хулгайлсныг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн харьяат, 17 настай эмэгтэй “Голомт” банкны нэгэн салбарт хуурамч 50 юаниар гүйлгээ хийсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *