Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргад Хван Гё Ан бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.16/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд, ноён Хван Гён Ан тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан хэлэхдээ “Эрхэм Улсын Их Хурлын дарга Та цаг зав гарган биднийг хүлээн авсанд талархаж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа үеэр Монгол Улсад айлчилж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын парламентын дарга нарын харилцан айлчлал болон парламент хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр орны дипломат харилцаанд чухал нөлөө үзүүлдэг” гэлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн “Е-парламент” төсөл нь хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *