Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

Чингисийн талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа боллоо..

Сүлд модны гэрэл асаах үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ оройн амар амгаланг айлтгая. Өнгөрсөн жил 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд маш их хүн цугласан. Бид шинэ жилийн баярыг жилээс жилд өргөн тэмдэглэдэг болж байна. Энэ жил ч мөн адил их хүн цуглаж хамтдаа 2016 оноо баяр хөөрөөр дүүрэн угтан авна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн дулаарлаас болж өвөл болдог улс ховордож, жинхэнэ өвөл Монголд л болж байна гэж гадны зочид төлөөлөгчид хэлж байсан. Бид ийм сайхан өвлийн улиралтай давуу байдлаа сайнаар ашиглах хэрэгтэй. Тийм учраас нийслэлд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс Олон Улсын Оюутны Спортын Өвлийн Универсиад наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авсан. Цаашид ч өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ.

12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болж, дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *