Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад хүрэлцэн ирлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр 16.30 цагт ирлээ. Айлчлалын албан ёсны үйл ажиллагаа маргааш эхлэх бөгөөд түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд угтан авах юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ажээ. Мөн Хван Гё Ан УИХ-ын дарга З.Энхболдод Хван Гё Ан бараалхаж, чуулганы хуралдааны танхимтай танилцсанаар айлчлал өндөрлөх юм байна. Энэ удаагийн айлчлал Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *