Categories
гадаад мэдээ

Хориг Оросын хүнсний үйлдвэрлэлийг өсгөжээ

Барууны хүнсний бүтээгдэхүүний эсрэг импортын хориг ОХУ-д үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байна. Гэхдээ Оросын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгааг Төв банкны мэдээлэлд дурджээ. Хэдийгээр Оросын үйлдвэрлэл нэмэгдсэн боловч зах зээл дэх дотоодын болон импортын бүтээгдэхүүний хэмжээ буурсан аж. Түүнчлэн хоригоос үүдэн Орост зарим бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн бөгөөд амуу тариа, шошийн үнэ 49.2 хувиар нэмэгджээ.

Барууны эдийн засгийн хоригийн эсрэг ОХУ нь өнгөрсөн наймдугаар сард АНУ, Европын холбоо, Канад, Норвеги, Австрали улсаас импортоор авдаг зарим хүнсний бүтээгдэхүүн, цэцэг зэрэгт хориг тавьсан билээ. Хориг тавьснаас хойш ОХУ-ын үхрийн мах, төмс, цагаан идээний үйлдвэрлэл 25 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ загас, соусны нийлүүлэлт хангалтгүй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *