Categories
мэдээ нийгэм

Гурвалжингийн гүүрний орчимд хүнд даацын машин онхолдов

Цас орж,зам халтиргаа гулгаатай байгаа энэ үед тээврийн хэрэгслүүд зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос болж осол аваар гаргах нь ихэсч байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ. Өнөөдөр 16.30 цагийн үед Гурвалжингийн гүүрний ойролцоо том оврын авто машин онхолджээ. Тодруулбал, машин “44”-ийн техникийн захаас ачаа ачаад гарч явахдаа налуу газар гулган унасан байна. Тэвшин дээрх ачаандаа дийлдэж ийнхүү машин онхолдсон гэж ойр орчмын иргэд нь ярьж байв. Ослын улмаас азаар жолооч болон явган зорчигч бэртэж гэмтээгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *