Categories
гадаад мэдээ

Оросын эмнэлэгт гал гарч 21 хүн амь үрэгджээ

ОХУ-ын Воронеж хотын сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт гал гарснаас 21
хүн амь үрэгджээ. Галын улмаас эмнэлгийн модон барилга бүрэн шатсан
бөгөөд 20 гаруй хүн гэмтэж түлэгдсэн байна. Галын шалтгаан тодорхойгүй
байгаа аж.

Зөвлөлтийн үеийн насжилттай олон барилгад гал гарах тохиолдол
нэмэгджээ. Өмнө нь 2013 оны есдүгээр сард Оросын баруун хойд хэсгийн
хотод сэтгэцийн эрүүл мэндийн өөр нэг эмнэлэгт гал гарснаас 37 хүн амь
үрэгдсэн байв.

Түүнчлэн 2009 онд Пермь хотын шөнийн клубт гал гарснаас 156 хүн амь
үрэгдсэн бөгөөд энэ нь Оросын орчин үеийн түүхэнд гарсан хамгийн
эмгэнэлт осол болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *