Хориод хоногийн өмнө Булган аймгийн Баян-Агт сумын харьяат иргэн Б.Цогтмагнай 38-99 БУА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашинаар хөлдөж гүйцээгүй Цэгээн нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад живсэн байна. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ж.Лхагважаргалын ахалсан есөн албан хаагч арав гаруй хоног ажиллаж автомашиныг нуурын гүнээс гаргаж эзэнд нь хүлээлгэж өгчээ.