Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” хорооллын нээлттэй борлуулалт маргааш эхэлнэ

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг болох 48 барилгаас 1620 айлын орон сууцны 30 барилга энэ онд бүрэн ашиглалтад орно. Улсын комисс 30 барилгын 24 дээр нь ажиллаж хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлт гаргаад байна. Үлдсэн зургаан барилгыг ирэх долоо хоногт хүлээн авахаар төлөвлөжээ. Ингэснээр арванхоёрдугаар сарын 10 гэхэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30 барилга бүрэн ашиглалтад орж, иргэд байрандаа орох боломжтой. Одоогоор 100 гаруй иргэд урьдчилгаа төлбөрөө 100 хувь төлж 1200 гаруй байрны захиалга урьдчилсан байдлаар хийсэн байна. Харин квотоо бүрэн ашиглаагүй 400 гаруй байрыг нийтэд нээлттэй худалдах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *