Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт бензиний үнэ буурлаа

Засгийн газраас чиглэл өгсний дагуу Уул уурхайн яамнаас алслагдсан бүс, нутгуудад бензиний үнийг бууруулах ажил эхэлсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд Ховд аймагт өчигдрөөс эхлэн бензин, шатахууны үнэ буурлаа. Тус аймагт А80 автобензин 1760 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 1580 төгрөг болж байна. Мөн 2090 төгрөгийн үнэтэй байсан АИ92 бензин 1690, 2140 төгрөгийн үнэтэй байсан АИ95 бензин 1980 төгрөг болж буурлаа. Түүнчлэн дизель түлш 2090 төгрөг байсан бол 1820 төгрөг болж буурчээ. Шатахууны үнийг буулгах нэг хэрэг. Харин буурсан нь хойно нь тогтвортой барих томоохон асуудал болдог. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурснаар татварын бодлогоор нефть бүтээгдэхүүний үнийг цаашид тогтвортой байлгах бололцоо бүрдүүлж буйг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *