Categories
мэдээ нийгэм

ОХУ-д мах экспортлох бүсүүдийг тохирчээ

ОХУ-д мах экспортлох квотыг 10
сая толгой мал гэж тогтоон, зургаан үйлдвэрт экспорт хийх эрх олгоод
байгаа бол энэ удаад экспорт хийх бүсээ тохирчээ.

Ингэхдээ Бурят улс руу малыг хөлөөр нь оруулах бол үхэр, хонь, ямааны
махаа ОХУ-ын Чита, Амур, Алтай, Хабаровск, Приморын хязгаар, Өвөр
байгаль, Еврейн Автономит тойрогт нийлүүлэхээр тохиролцжээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Вьетнам улсад махны экспорт хийх эрх олгохоор
найман үйлдвэрийг урьдчилсан байдлаар сонгоод байгаа гэж Шадар сайд
мэдээллээ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээлснээр махны
экспортыг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газар 100 тэрбум төгрөгийн
хөрөнгийг “Хөгжлийн банк”-аас гаргахаар шийдвэрлээд байна. Гэхдээ энэхүү
асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Шийдвэр нь хүлээгдэж байгаа бас нэг асуудал бол хүмүүнлэгийн тусламж
байдлаар хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох
асуудал байгаа юм. Энэ асуудлыг НҮБ-ийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн
байгууллагын шинжээчид хэлэлцжээ.

Харин дотоодын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэхэд зээлийн дэмжлэг авах
хүсэлт ирүүлсэн 63 аж ахуйн нэгжээс 26 аж ахуйн нэгжийг сонгон
шалгаруулж, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр бэлтгэж байгаа юм
байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *