Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол киноны шилдэг дуунууд” тоглолт болно

Монгол улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан “Монгол кино” нэгтгэлээс “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт арванхоёрдугаар сарын 5-ны 15.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болох юм.

Тоглолтонд ард олны сэтгэлд хоногшсон киноны дуунуудыг дуулах бөгөөд МУАЖ А.Долгор, МУАЖ Ө.Баярмагнай , МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Х.Болормаа , Гавьяат багш Ц.Ерөө шавь нарын хамт, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, МУСТА С.Баттулга, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА П.Өнөржаргал , МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА С.Цогтсайхан, МУСТА С.Сэрчмаа, МУСТА Т.Баттогтох, МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА Ц. Баясгалан, МУСТА О. Болдбаатар, МУСТА Б. Нармандах , Дуучин Б.Хонгор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, ХЦДБЧ-ын дуучин Э.Дүүриймаа, Д. Мөнгөнтуяа, Л. Болор-Эрдэнэ, Sweetymotion хамтлаг, ОХУ-ын гитарчин Александр Сага зэрэг дуучид оролцох аж. Тоглолтын тасалбар 20,000, 25,000 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *