Categories
гадаад мэдээ

Дэвид Камерон терроризмын эсрэг нарийвчилсан төлөвлөгөөг парламентдаа танилцуулжээ

Их Британийн
Ерөнхий сайд Дэвид Камерон терроризмын эсрэг 36 хуудас нарийвчилсан төлөвлөгөөг
Парламентдаа танилцуулжээ. Түүний төлөвлөгөөнд Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа
холбоотнуудтай хамтран Ойрхи Дорнодод тогтвортой байдал бий болгох мөн улс төрийн
шилжилт хийх арга замыг хайх зэрэг долоон гол санааг илэрхийлжээ. Үүний зэрэгцээ
Сири, Ирак руу илгээх хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлнэ гэдгээ ч төлөвлөгөөндөө
тусгасан байна. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Их Британи сайхан ирээдүй
харахыг хүлээн зүгээр сууж болохгүй” гэдгийг хууль тогтоогчдод анхааруулсаар байгаа
юм. Тодруулбал тэрбээр Сирид агаарын дайралт хийх хүсэлтийг Парламентдаа тавиад
байна. Харин үүнд нь Консерватив болон Хөдөлмөрийн намын гишүүдийн дунд санал хуваагдмал
байдал үүсээд байгаа аж. Консерватив намын төлөөлөгчид олон улсад “Исламын улс”
бүлэглэлтэй тэмцэх нэгдсэн стратеги байгаа тохиолдолд Сири дэх цэргийн ажиллагаанд
оролцоно гэдгээ мэдэгджээ. Харин Дэвид Камерон “Исламын улс” бүлэглэлийн аюул нүүрлээд
байгаа энэ үед гараа хумхин зүгээр сууж болохгүй гэж уриалж байгаа юм. Үүнээс өмнө
тэрбээр 2013 онд Сирид дайралт хийх хүсэлтийг хууль тогтоогчдод тавьж байсан ч тэрхүү
санал дэмжлэг нь авалгүй буцаж байжээ. Гэхдээ Дэвид Камерон Парист болсон халдлага,
ОХУ-ын онгоцны осолтой холбоотойгоор нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэн ийнхүү дахин
хүсэлт тавьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *