Categories
гадаад мэдээ

Стефен Карри: Месси бид хоёр адил төстэй тоглолт үзүүлдэг

“Голден
Стэйт Уорриоз” багийн довтлогч, энэ цаг үеийн шилдэг сагсчин гэгдэж буй Стефен
Карри өөрийнхөө тоглолтын хэв маягийг Аргентины хөлбөмбөгч Месситэй зүйрлэн
ийнхүү хэлжээ. “Бид хоёр нэг нь зүлгэн дээр нөгөөх нь шалан дээр илбэ үзүүлж,
урлаг туурвиж байгаа гэж боддог шүү. Би хоёр гараараа болж өгвөл хэний ч
санаанд багтаагүй гоё хууралтуудыг хийн сагсан бөмбөг гэх спортод шинэ уур
амьсгал оруулах юмсан гэж боддог бол Месси хөлөөрөө энэ санааг өөрийнхөө
спортод үзүүлж яваа гэж ойлгох юм. Ер нь би өөрийгөө Мессигийн “галзуу фэн” гэж
боддог. Түүнийг талбай дээр тоглож байгааг харах үед дараагийн үйлдлийг нь таах
боломж байдаггүй биз дээ. Мессигийн тоглолтыг үзэх үедээ телевизийн дэлгэцэнд
нүүрээ наах шахах юм аа.” гэж тэр Sidney Morning Herald сонинд ярилцлага өгчээ.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *