Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоогийн “Бүгдээрээ хождог уралдаан” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы 2015.11.26-ны шинэ дугаар хэвлэгдлээ. Өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн онцлох ярилцлага, сурвалжлага, нийтлэлээс тоймлон хүргэе. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, улмаар “Улаанбаатар цахилгаан дулааны сүлжээ” компанид иргэдээс халаалт муу байна гэх гомдол их ирж байгаа аж. Бид өнөөдрийн дугаартаа энэ асуудлыг хөндөж, сурвалжиллаа. Сурвалжлагыг сонины нэг, 11 дүгээр нүүрээс дэлгэрэнгүй уншаарай. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт өнгөрсөн сарын 5-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор өргөн барьсан билээ. Элчин сайд Женифер Зимдал Галт уржигдар Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй анх удаа нүүр тулан уулзаж, ярилцсан юм. Түүний ярилцлагыг нэг, тавдугаарт нүүрт нийтэллээ. Хатагтай Элчин сайд бүрэн эрхийнхээ хугацаанд ямар ямар ажлууд хийхээр төлөвлөсөн тухайгаа болон хоёр орны эдийн засаг бизнесийн харилцааны талаар дэлгэрэнгүй ярилаа.

Мөн Монгол Улсын байнга төвийг сахиулах бодлого дээр өөрийн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн Монголын ардчилал, хууль тогтоомжийн талаар үзэл бодлоо хуваалцсан юм. Ерөнхийлөгчин Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөрийн ярилцлага, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшингийн ярилцлага, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янгийн ярилцлага зэргийг өнөөдрийн дугаараас онцолж байна. Та бүхэн эдгээр ярилцлагаас гадна Б.Булганы дотнын найз Л.Эрдэнэтуулын ярилцлагыг уншаарай. С.Зориг агсны хэрэг гарснаас хойш Б.Булган хэрхэн амьдарч байсан гэхчилэн олон асуултад хариулсан энэхүү ярилцлагыг долдугаар нүүрт хэвлэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн гол бодлогыг тодорхойлж байдаг, өдөр бүр дуулиан тарьж байдаг гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бүгдээрээ хождог уралдаан” нийтлэл хэвлэгдэв. Архивын ерөнхий газар шинэ байранд орж, харин яг хажууд нь баригдаж буй дөрөвдүгээр төрөхийн байр “царцчихжээ”. Энэ асуудлыг хөндсөн сурвалжлагыг зургадугаар нүүрээс уншаарай. “Цаг үе, залуус”, “Спорт”, “Соёл урлаг”, “Дэлхийн мэдээ” зэрэг сонирхолтой материалтай булангууд хуваарийн дагуу өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *