Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн “Голден Гранпри”-д барилдахаар мордов

Арваннэгдүгээр сарын 28-29-нд
Азербайжаны Баку хотноо Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гранпри”
олон улсын уламжлалт чөлөөт бөхийн тэмцээн болно.

эмцээнд 44 орны, жин тус бүрт 20 гаруй бөхчүүд өрсөлдөнө. Жин тус
бүрт түрүүлсэн бөхөд 10 мянган ам.доллар түүнээс хоёр мянган ам.долларыг
дасгалжуулагчид нь олгодог.

Мөнгөн медаль хүртсэн бөхөд 5000, хүрэл медаль хүртсэн бөхөд 2000 ам.долларын урамшуулал олгоно.

Манай улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн бөх зодоглоно. Эрэгтэй 57
кг-д ОУХМ Э.Бэхбаяр, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэй 58
кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг,
69 кг-д ОУХМ Э.Цэвэгмид, 75 кг-д ОУХМ Б.Одончимэг нар барилдана.

Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч З.Дүвчин,
шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр
оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *