Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй цахим картаа бусдад дамжуулбал эрхийг нь хасна

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн
хүрээнд хийгдэж байгаа хэд хэдэн ажлын нэг нь мөнгө хураагчдын ажлыг
ухаалаг цахим картанд шилжүүлэх ажил байлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд
автобусаар байнга зорчдог 700 орчим мянган иргэн байдаг бөгөөд үүний
553 мянган иргэн цахим картаа авсан байна.

Саяхан Нийтийн тээврийн газраас цахим
картаа аваагүй иргэдийг 700 төгрөгөөр зорчуулах шийдвэр гаргасан. Мөн
өндөр настан болон бусад хөнгөлөлттэй үнээр зорчих эрх бүхий цахим
картыг хувийн эзэмшигчээс өөр хүнд дамжуулан хэрэглэвэл картыг
зургаагаас нэг жилийн хугацаанд ашиглах эрхийг нь хасахаар болсон байна.

Хяналтыг бидний хэлж заншсанаар кондуктор буюу мөнгө хураагчид хийнэ. Тэд одоогоор хяналтын ажилтаны сургалтанд сууж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *