УИХ-ын гишүүн,
сэтгүүлч Д.Сарангэрэл хэвлэл, мэдээллийн салбарынхаа талаар ярилаа. Тэрбээр
“Сонин бол хаана ч хүрдэг, дуртай цаг хугацаа, орон зайд уншиж болдог
мэдээллийн анхдагч хэрэгсэл” гэж онцолсон юм. Сонгуулийн хуулийн төсөлд
сониноор сурталчилгаа явуулахгүй гэсэн заалт хавчуулагдсан талаар тэрбээр байр
сууриа илэрхийллээ. Ингэхдээ тэрбээр “Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг
алагчилсан, ялгаварлан гадуурхсан хандлага ардчилсан нийгэмд байж таарахгүй.
Тэр дундаа сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоог жигд
хангаж өгөх ёстой” гэж ярилаа. Ярилцлагын дэлгэрэнгүйг маргаашийн “Өдрийн
сонин”-оос унших боломжтой.