Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд нийтийн байрны дээврийн хэсэгт өчигдөр гал гарчээ. Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 18 албан хаагч ажиллаж, уг гал түймрээс иргэн Ү /27 настай, эмэгтэй/, У /28 настай, эмэгтэй/, И /27 настай, эрэгтэй/, Ж /26 настай, эрэгтэй/ нарыг утаажилтын бүсээс гаргаж аварсан байна.