ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар буруутган 5.1 жилийн хорих ял оноолоо.
Б.Бадрал нь 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх бодисыг хилээр оруулахыг завдсан хэргээр ийнхүү яллагдаж буй юм. Түүний ээж Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч С.Норжинсүрэн аж.