Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр Шүүхийн ерөнхий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргасан билээ. Тодруулбал, тэрээр “Ц.Баасандорж нэр төрд халдсан” гэх үндэслэлээр өргөдөл гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарын шүүх хурлын үеэр өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө “Ганц худаг”-т хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна.

Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсныг шүүгч Х.Идэр “Нэр төрд нь халдсан” гэж үзэн ийнхүү гомдол гаргажээ

“Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр ял сонсоод байгаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгахаар болжээ. Тодруулбал, нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүгч Х.Идэрийн гаргасан гомдлын дагуу түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *