Categories
мэдээ нийгэм

Шүүгдэгч Б.Мөнгөнтуяаг цагаатгах санал гаргав

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд
Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал санал шүүмжээр үргэлжилж байна.
Шүүгдэгч Б.Мөнгөнтуяагийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу үйлчлүүлэгчээ цагаатгах
саналаа хэлж, хохирогчоор байгууллага биш хувь хүн тогтоогдсон учраас ийм санал
гаргасан гэв.

Тэрээр хэлэхдээ “Энэ шүүх хурал хүнийг хууль
бусаар мөрдөн мөшгиж болдгийг нотолж байна. Хууль бусаар шүүсэн юмаа нотлох
баримт гээд шүүх хурал дээр ярьж байна. Үүнийг нь ч нотлох баримт гээд хүлээн
зөвшөөрч байна. Байцаан шийтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэдгийг дахин хэлье.
Хууль ёсны хүрээнд эрх мэдэл хаана байсан бэ гэдгийг ярьсан бол шүүгдэгч нар
өнөөдөр хохирогчийн талд байх ёстой байсан. Энэ гаргалгааг ойлгох ёстой.

Хэрвээ “Багануур” ХК-ийн удирдлагууд гарын үсэг
зураагүй байсан бол ийм асуудал болохгүй байсан. Ийм шударга бус зүйл байж
болохгүй. Би сая улсын яллагчийн яллах саналын зүйл ангийг сонслоо. Хоёр хүнд
зүйлээр шийтгэнэ гэж уншлаа. Энд ямар хүнд гэмт хэргүүд яригддаг гэдгийг
шүүгчид та нар мэдэж байгаа. Шүүгдэгчийг ийм зүйл заалтаар шийтгэнэ гэдэг
буруу” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *