Categories
мэдээ нийгэм

“Өвөржанчивлан” рашааны нөөц багасаж байна

2007 оны усны тооллогоор манай оронд 400 гаруй рашаан болон рашаан төст булаг шанд байна гэсэн судалгаа гарчээ. Гэтэл Баянхонгорын “Шаргалжуут”, Өвөрхангай аймгийн “Хужирт”, Төв аймгийн “Ар жанчивлан”, “Өвөржанчивлан” гээд нэр бүхий рашааны нөөц нь багасаж эхэлсэн байна. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлж байгаа гэж байна.

Тухайлбал зундаа иргэд сувилалд амарч байх хугацаандаа рашаан усныхаа дэргэд хэрэглэж байсан аяга тавганаас эхлээд гялгар уут хүртэл хаяж орхидгоос болж, бохирдолт үүсэх болсон байна. Мөн аймаг болоод нийслэлийн газрын албаны дарга нар, удирдлагууд рашаан усны эргэн тойронд газрын зөвшөөөрөл өгөх болсноос үүдээд усны ундрага багасахад нөлөөлөх болжээ.

Цаашлаад рашаан усны нөөц алдагдаж, эмчилгээний чадлаа алдах магадлал өндөр байгааг энэ чиглэлийн мэргэжилтнүүд хэлж байсан юм. Өнөөдрийн байдлаар байгалийн эмчилгээний хүчин зүйлийг түшиглэн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүүлж байгаа сувилалуудаас хоёр нь орон нутгийн өмчит бол нэг нь төрийн өмчит компани болсон байна.
Үлдсэн нь хувийн хэвшилд шилжиж, бизнес ашгийн чиглэлээр ажиллах болсон байна. Тэд рашааны нөөц, ашиглалт хамгаалалтад анхаарч байдаг ч хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт орохыг хүлээж суудаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *