Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймаг 3836 тонн өвс бэлтгээд байна

Сүхбаатар аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 60 хэсэг салаа, 383 хүний бүрэлдэхүүнтэй 150 трактор, 152 хадуур тармуур, 48 хаман боогчтойгоор хадлан тэжээл бэлтгэх ажлыг хийж байгаа бөгөөд одоогоор 3836 тонн өвс бэлтгээд байгаа аж. Үүнээс Дарьганга, Наран, Мөнххаан, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумд өөрийн сумдын аюулгүйн нөөцийг бүрдүүлээд байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газрын А/92 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/283 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулан олгосон бага оврын 25 морины хүчин чадалтай 60 ширхэг тракторыг аймгийн ХХААГ-т татан авчирч, 37 тракторыг сумдын аж ахуйн нэгж, иргэдэд хадлан тэжээл бэлтгэхэд зориулан хоёр жилийн хугацаатай олгож, эргэн төлөлтийг өвсөөр тооцон, аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 37800 боодол буюу 756 тонн өвс нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *