Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас АМГ хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар дахин олгож эхэлнэ

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай
зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийн Login серверт алдаа
гарч техникийн саатал үүссэн тул дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар
зогсоогоод байсан. Тэгвэл системд гарсан доголдлыг засварласан бөгөөд маргааш
11:00-11:05 цагийн хооронд 5 минутын хугацаанд туршилт явагдах тул системд
нэвтрэх эрхтэй аж ахуй нэгжүүд өргөнөөр оролцохыг уриалж байна. Түүнчлэн
туршилт ямар нэгэн саадгүй амжилттай явагдвал дугаар олголтын ирэх даваа
гаригаас дахин олгож эхлэх юм байна. Д.Сүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *