Нийслэлийн хэмжээнд дотуур байрны бүртгэл ирэх баасан гаригаас эхэлнэ. Томоохон сургуулиудын дотуур байрны бүртгэл есдүгээр сарын 1-ний өмнөх гурван өдөр үргэлжлэх юм байна. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа бүртгэхээр болжээ.
БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сургуулийн томилолт
- 4 хувь цээж зураг
- Төлбөр төлсөн баримт
- Оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм.
Тэгвэл энэ жил дотуур байрны төлбөр мөн л нэмэгджээ. Тодруулбал, 50-230 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг сургуулийн оюутны байрны төлбөр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж 430-500 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Харин хамгийн өндөр үнэтэй нь МУИС-ийн дотуур байрны төлбөр 630 мянган төгрөг буюу 230 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. МУБИС-ийн дотуур байрны төлбөр 320-385 мянган төгрөг болж 65 000 төгрөгөөр өсчээ.